Тэр үед мэдэж авсан зүйлээсээ нэлээдийг би энэ номд өгүүлсэн юм. Харин одоо би тэр үеийнх шиг асууж шалгахаа байсан, «юунаас болж», «яагаад» гэдэг асуулт одоо ч та нарын аман дээр гарч ирдгийг би мэддэг учраас, та нарын тэр олон янзын асуултад хариулдаг болсон юм. Тийм асуулт та нарт ч тохиолддог биз дээ? Гэвч та нар энэ номыг уншихынхаа өмнө миний зөвлөгөөг сонсоцгоо.