БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1940) Хоёрдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улс төрийн үндэс бол феодалын байгууллыг унагааж, ард түмнээс улсын засгийн эрхийг байлдан олж, феодалууд (хан, ван, гүн, тайж, хутагт, хувилгаад) - аас өргөн олон ард түмэнд учруулж байсан улс төр, эдийн засгийн дарлал мөлжил, эрх ямба болон дураар эзэрхэх явдлыг устгасны үрээр үүссэн хөдөлмөрчин (малчин, ажилчин, оюутан) ардын хурлууд болно.